Чөлөөт бөх
Tuesday, November 15, 2011
Монголын чөлөөт бөх 50 жилийн ойтоогоо золголоо
Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд чөлөөт бөхийн холбооноос 50 бүтээлч ажил өрнүүлж байна. Монголын спортын түүхэнд анхны олимпийн медалийг чөлөөт бөхийн төрлөөс авч байсан нь алтан үсгээр тэмдэглэгдэн үлджээ. Манай улсад түлхүү хөгжсөн топ спортын төрлүүдийн 1 чөлөөт бөхийн спорт үүсэж хөгжөөд 50 жил өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд манай чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн наадмаас мөнгө хүрэл медаль , дэлхийн аваргаас алт мөнгөн медалийг хэдэнтээ хүртэж алтан соёмбот далбагаа мандуулан төрийнхөө дууллыг эгшиглүүлж ирсэн. Тэгвэл монголын чөлөөт бөхийн холбоо түүхэн 50 жилийнхээ ойг тохиолдуулан 50 бүтээлч ажлыг өрнүүлж байгаа. Багш дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах шүүгч нарын ур чадварыг дээшлүүлэх шинэчлэгдэн гарсан чөлөөт бөхийн дүрмийг таниулах , чөлөөт бөхийн хөгжил өнөөдөр ба ирээүдүйд гэсэн сэдвүүдээр хэд хэдэн сургалт семинар эрдэм шинжилгээний хуралыг зохион байгуулж байгаа. Мөн 50 жилийн ойн нэрэмжит тэмцээн уралдааныг зохион явуулсаны хамгийн сүүлийн 50 дах тэмцээн нь оюутаны аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байсан юмаа. Тэгвэл монголын чөлөөт бөхийн холбоо 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралыг зохион байгууллаа. Энэхүү сургалт семинарт зөвхөн багш дасгалжуулагч оролцсноороо онцлогтой. Хуралын үеэр шүүгчдийг бэлдэх , жин хасах , тамирчдын хувцас хэрэглэлд үндэсний бөхийн хувцасны нөлөөлөл зэрэг илтгэлүүд тавигдлаа. Мөн монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин доктор профессор баянмөнх аварга Үндэсний бөх болоод чөлөөт бөх 2 н уялдаа холбоо түүний харилцан нөлөө сэдвээр илтгэл тавьсан нь хуралд оролцогсодын анхаарлыг татаж байлаа.
No comments:
Post a Comment
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment